улаан өнгийн даашинзтай эмэгтэй

Улаан өнгийн даашинзтай эмэгтэй гэдэг үг өнөөдөр аманд орлоо. Улаан өнгийн даашинз өмсөж боломгүй өдөр. Өглөө сэрхэд бүүдгэр гэрэл туссан харанхуй хүйтэн мэдрэмж төрүүлсэн дотуур байрны өрөө маань яг л хэвэндээ. Үнэндээ хэд хоног аялалаар яваад ядарч ирэхэд энэ өрөө маань надад дотно санагдах байх гэж бодсон юм. Би энэ дотуур байранд нэг их дуртай биш, энд л би олон хүмүүстэй танилцаж энд л том хүн болсон. Гэхдээ яагаад ч юм өглөө болгон сэрээд нүдээ нээхэд эмнэлгийн өрөө эсвэл танихгүй газар шиг санагддаг. Хэт өндөр тааз гудамжруу хараагүй байрлалтай цонх, цагаан хананаас болдог юм болов уу, бүү мэд…  Орноосоо босмоор санагдаагүй тул утсаараа янзан бүрийн нийтлэл гүйлгэж харахдаа шоронгийн хоригдлуудын талаархи нийтлэлийг уншчихлаа. Гэнэт өрөө маань шоронгийн нэг өрөө шиг санагдан нуруугаар жихүүдэс даах нь тэр… Гэхдээ энэ шорон бишээ, эрдэм номтой болгодог, урлаг уран сайханыг бүтээдэг газар. Шоронгийн өрөөнөөс ялгаатай нь цэлгэр 00-ын өрөө, бас тухтай ор тавилга гээд… Бас гараад надад эрх чөлөө байгаа. Энэ шорон биш энд байгаа би өөрөө өөрийнхөө сэтгэлийг шорон болгоод байгаа мэт… Учир нь нэг л бодол толгойд дахин дахин эргэлдээд байх нь намайг энд ч биш тэнд ч биш байлгаад байдаг. Анх хэзээнээс энэ бодол толгойд минь эргэлддэг болсоныг мэдэхгүй нь ээ, гэхдээ эхэн үедээ энэ талаар бодох бүрд би би биш өөр хүн болоод байгаа юм шиг санагддаг хичнээн тухгүй байдаг байсан гээч. Харин одоо тэр бодолоо хүлээн зөвшөөрөөд өөртөө тэр бодлыг амтархан бодох цагийг гаргадаг болсон. Гудамжинд, хичээл дээр, найзуудтайгаа, хоол идэж байхдаа, бүр хүнтэй юм ярьж байхдаа хүртэл бодож л байдаг. Заримдаа энэ бодолыг би бодоогүй өөр нэг амьтай сүнс ирээд миний толгой дотор нуугдчихсан, тэгээд надаар энэ бодлыг бодуулаад байгаа юм шиг санагддаг. За тархийг минь цоожилж шорон болгосон энэ бодол ч яахав, нийтлэлийг уншисаны дараа би чинь эрх чөлөөтэй хүн шүүдээ, аав ээж гэр бүл минь амьд мэнд аз жаргалтай хүн байна. Тиймээс харагдах байдлаар гутрахгүй хэмээн сэтгэлээ засаж аяга кофе чанав. ххэ,  Хэзээ хамгийн сүүлд эрх чөлөөний талаар бодсоноо бодтол 6 сарын өмнө найзуудтайгаа хийсэн нэгэн аялалын үеэр өөрийн эрхгүй зөрүүд зан хөдлөн ганцаараа аялах болсоноо саналаа. Тэр үед би өөртөө “Дагиймаа чи бол эрх чөлөөтэй хүн, хэнтэй хаана хаашаа явахаа өөрөө шийдэж чадна. Тиймээс чамд тухгүй байвал ганцаараа аялах сонголт байгаа, гэж өөртөө хэлээд найзуудаа орхиод цааш ганцаараа явсан. Тийм солиотой сонголт хийсэндээ хэзээ ч харамсдаггүй. Учир нь надад тэдэнтэй хамт байхаас илүү ганцаараа байх нь хамаагүй тухтай байсан юм. Юу гээч заримдаа хүмүүстэй ойлголцох гэж оролдсоноос тэднийг чимээгүй орхих нь амар байдаг… Гадаа гартал бороо шиврэн орж байв, юун улаан даашинз…

Хэдэн жилийн өмнө чимээгүй орхисон хүн маань өнөөдөр харагдлаа. Ойрд тэр хүний талаар боддог болсон байсан, хаана юу хийж яваа бол гэж, тэгтэл сайн байгаа мэт харагдсанд сэтгэл нэг л уужирах гэж 🙂

Миний чимээгүй орхисон хүмүүсээ биеэ бодож , аз жаргалтай сайн  сайхан амьдараарай 🙂

2019.01.17

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mark Barberio Authentic Jersey air max 97